Аспирин агуулсан Минигрип-п хүүхдийг үхэлд хүргэх аюултай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

АНУ-ын эрдэмтэд аспирин агуулсан эм бэлдмэлүүд хүүхдэд өгөх нь хортой гэж үзжээ. Учир нь хэт өндөр халуурч, эсвэл вирусын халдвар авсан тохиолдолд аспирин агуулсан бэлдмэл хэрэглэснээр элэг, тархийг гэмтээж, цаашилбал үхэлд хүргэх аюултай гэнэ.

Манай улсын хувьд аспирины хэрэглээ байсаар байгаа бөгөөд хүүхдэд аспирин, аспирины 80 хувийн агууламжтай минигрип-п эмийг өгдөг. Эмч нар ч жор бичихдээ үүнийг заавал оруулдаг.

Гэтэл энэ эмийг хэрэглэхийг АНУ болон Европт бүр мөсөн хориглосон ба анхааруулга болгох үүднээс америк эрдэмтэд үүний хор нөлөөг нотолсон судалгааныхаа тайланг албан ёсоор танилцуулжээ.

Минигрип-п эмийг Индонези улсад үйлдвэрлэдэг. 80 хувийн аспирин, 20 хувийн глицин агуулсан эм юм. Зөвхөн хүүхдэд зориулсан, амтлаг учраас хүүхдүүд уухаас дургүйцдэггүй. Гэтэл аспирин нь дээр дурдсан хор нөлөөтэй бол глицинийг жирэмсний эхэн үед хэрэглэвэл урагт гаж нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.184.40) 2025 оны 03 сарын 13

Mongold orj ireed heden jil ch bolj bna uhsen baitugai hordson huuhed ni ch alga haha

1  |  0
Zochin(202.179.2.203) 2025 оны 03 сарын 13

Эмийн найрлагаа өөрөө мэддэггүй юм бол мэргэжлийн хүмүүсээс асууж бичиж бай.Их мэдэгч гуай.

1  |  0
(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Минигриппын найрлагыг мэддэгүй л хүн байна дөө

1  |  0
Top