ГЕГ: Хятадын хэвийн боов гаалиар орж ирээгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

“Нарантуул” худалдааны төв дээр урьд хөршөөс орж ирсэн хэвийн боовыг хэсэг бүлэг хүмүүс ширхэгийг нь 1200 төгрөгөөр иргэдэд зарж буй юм. Тэд  бүхээгтэй машины тэвшин дээр хэвийн боовоо аччихсан хүний нүднээс далдхан захын хойд хэсгээр борлуулдаг аж. Урд хөршид үйлдвэрлэсэн хэвийн боов хувхай цагаан өнгөтэй байдаг. Учрыг бид тодруултал улаан буудайн гурил биш хятадуудын нарийн аргаар бүтээдэг ясны гурилаар хийдэг гэв. Яснаас гаргаж авсан энэ гурил нь улаан буудайн гурилнаас хамаагүй хямд бөгөөд ходоодонд муу нөлөөтэй юм байна.  

Мөн Хятад улс бохир усны хоолойн дээр тогтсон тосыг дахин боловсруулж ашиглахдаа мэргэшсэн хүмүүс. Ямар ч амт үнэргүй болтол нь буцалган нарийн шүүлтүүрээр шүүж хэрэглэдэг аж.  Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр  “Хятадаас хэвийн боов оруулж ирэн зарж байгаад гаалийнханд баригдсан байна. Одоогоор энэ хэргийн шалгаж байгаа бөгөөд хэвийн боовноос гадна монголчуудын сар шинээрээ өргөн хэрэглэдэг нэлээд бараануудыг оруулж ирсэн байна” гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Гаалиар хятад хэвийн боов орж ирээгүй. Хэвлэл мэдээлэлээр цацагдаад байгаа мэдээлэл худал гэж TV9 телевизд ярилцлага өгсөн” гэсэн хариултыг өгсөн юм. Эх сурвалжийн хэлсэнээр “Нарантуул” зах дээр урд хөршөөс ирсэн хэвийн боов зарагдаж байгаа. Хямдхан учраас иргэд ч ихээр худалдаж авч байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гааль (103.26.194.115) 2025 оны 03 сарын 13

Гааль гэж илүү байгууллага юм шиг санагдаад байдын ядарсан амьдрах гэж байгаа хүмүүсийг шулаад сурсан дэндүү занхайсан бүтэж тэгээл өөрсдийгөө тангараг өргөсөн нтр гээл дөвийлгөнө хамагл муу муухайбүгдийг л оруулдаг гзар авлига нь сэтгэлд нь таалагдахгүй болнэгийгээ матаж сенсааци хйинэ булхайны үүр

1  |  0
даамай(103.26.192.162) 2025 оны 03 сарын 13

Гаалийнхний үгэнд итгэж болохгүйь гааль дээр баригдсан асуудал л байхгүй гэхгүй бас гаалиар орж ирээгүй гэж худлаа донгосч байх юм, хэвийн боов байтугай торго дурданг г.м овор ихтэй зүйлсийг ч оруулж ирэхэд мэддэг ч үгүй багцаагаар, бараг л зөн совингоороо шалгадаг юм байж

1  |  0
zochin(182.160.34.121) 2025 оны 03 сарын 13

Eoo yu we.gants tsagaan saraar hvrtel hujaagiin hortoi hog hayagdaliig awchirahaa boliochee.hvmvvs ch yu gej awch bgaan .huraaj awaad ustgah heregteishdee.mergejliin hynaltiinhan gaaliinhan yu hiidegiin be.hytadiinh yum chin hileervl orj irsen bgaa shvvdee.

1  |  0
Top