2014 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 17-31 насны нэг айлын гурван иргэнийг буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Энэ хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Н.Идэрцог, хошууч мөрдөн байцаагч Баттөмөр нарын ахласан ажлын хэсэг ажилласан байна.
Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж хэрэг болсноос хойш 55 цагийн дараа сэжигтэнг саатуулсан. Уг хэргийг
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн 1993 онд төрсөн О.Э гэгчийг саатуулан шалгаж байна. Сэжигтэн сумандаа айлд орогносон байжээ .Сэжигтэн Э гэгч нь өс хонзонгийн сэдлээр дээрх хэргийг үйлдсэнийг тогтоогоод байгаа аж. Хэргийг үйлдсэн Э гэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
Hubsgul aimagt iim onts notstoi hereg gardag gehdee hubsugliin tsagdaa ilryyldegbayr hyrgie tsagdaa nart
Элбэгдоржөө аллага хэтэрлээ!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!