“Цахилгаан тээвэр” ХХК троллейбусны үйлчилгээний үнээ нэгдүгээр сарын 25-наас эхлэн нэмэгдүүлж, 400 төгрөг болгожээ. Үйлчилгээний үнэ нэмэх болсон үндэслэлийн талаар “Цахилгаан тээвэр” ХХК-ийнхантай холбогдож тодруулахад “Өнгөрсөн баасан гаригийн орой буюу нэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн тээврийн газраас Үйлчилгээний үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 400 төгрөг болгохыг даалгасан. Үүний дагуу өнгөрөгч бямба /I.25/ гаригаас үнэ нэмэгдсэн” гэлээ.
Харин Нийслэлийн тээврийн газраас энэ талаар тодруулахад, “Өнгөрсөн баасан гаригт троллейбусны үйлчилгээний үнийг нэмэх талаар ярилцсан. Энэ талаар маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт том оврын автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 500 төгрөг болсон бол бямба гариг /I.25/-аас Улаанбаатар хотын хамгийн бага үнээр үйлчилгээ үзүүлэгч “Цахилгаан тээвэр” ХХК-ийн троллейбусны тасалбар 400 төгрөг болж нэмэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )