Олон улсын төгрөгийн мастер картаараа төлбөр тооцоогоо хийгээд дэлхийн одуудыг дэргэдээс нь үзэцгээе!

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

 

Олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлэгч Голомт банк сугалаат урамшууллыг зарлалаа. 

Таны олон улсын төгрөгийн Мастеркартаар хийсэн доорхи гүйлгээнүүдийн 50,000₮ тутамд 1 ширхэг сугалаа олгогдоно. Үүнд:

  • ГОЛОМТ БАНКНЫ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА дээр хийгдсэн гүйлгээ;
  • ГАДААД УЛСЫН КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА дээр хийгдсэн гүйлгээ;
  • Бүх төрлийн ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ гүйлгээ.

Сугалааны 1-р шат 02.28-ныг дуустал үргэлжилж азтай 5 харилцагч хосоороо Bruno Mars-н тоглолтыг үзэх бол сугалааны 2-р шат 03.31-ныг дуустал үргэлжилж азтай 3 харилцагч хосоороо Аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэх болно.

Та хараахан олон улсын төгрөгийн Мастеркарт эзэмшигч болж амжаагүй байгаа бол Голомт банкны дурын салбарт хандан карт нээлгэж сугалаат урамшуулалдаа хамрагдаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top