Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Өнөөдөр 11.00 цагт МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналыг гардуулах ёслол болно. Хөдөлмөрийн яам, ажил олгогч, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультан арван хүнийг шагнах юм. Ёслолын ажиллагаа МҮЭХ-ны дөрвөн давхрын хүндэтгэлийн танхимд болно.

-АНУ. Нью-Йорк хот. Дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй шоу "Mercedes benz" Fashion week-д монгол дизайнер өөрийн бүтээлээ толилуулах гэж байна. Энэ арга хэмжээний тухай мөн хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжил чиг хандлага сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хурал өнөөдөр 15:00 цагт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-3452, 99090528 дугаарын утаснаас лавлаарай.

-12.00 цагт "Монгол ньюс"-т "Монгол залуу хүн" ТББ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягт шагнал гардуулах болсон тухайгаа мэдээлнэ.

-14.00 цагт ҮХАА-н сайд Х.Баттулга болон бусад газрын дарга нар 2013 оны ажлын тайлангаа хэвлэлийнхэнд мэдээлнэ. Энэ үеэр Малчид цаашид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийн талаар бас Сайшандын ажил үйлдвэрийн паркийн асуудал зэрэг гол гол сэдвээр хийгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top