Амьдарч буйг тань мэдрүүлэх хэцүү сорилтод баярлах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Өөрийн оюун ухаан бодол санаагаа муу талаас нь эргүүлж сайн талруу чиглүүлэх хамгийн сайн арга бол өөрийгөө яг юунд хамгийн их талархаж байгаагаа мэдэрч, түүн дээрээ төвлөрөх юм. Заримдаа бид өөрсдийн хүсэж байгаа зүйлдээ санаа тавихын оронд өөрсдийн хүсээгүй бүх зүйлсэд төвлөрдөг. Тиймээс чи хэн болох, чи юунд төвлөрөх ёстойгоо сана. "Би жаргалтай байхыг хүсэх" эсрэг нь "Би хэзээ ч гуниглахыг хүсэхгүй" гэдэг нь бүхэлдээ 2 өөр ойлголт юм. нэг нь аз жаргал дээр төвлөрдөг бол нөгөөх нь гуниг зовлон.

Чи яг үнэндээ аль нь болмоор байна? Мэдээж, Магадгүй чиний гэр бүлд үхэл хагцал учирсан эсвэл яг одоо зүй бус гэр бүл салалт учирч байвал  эсвэл магадгүй чи саяхан ажилаасаа халагдсан, эсвэл зүгээр л дэлхий дээр ганцаараа байгаа  юм шиг мэдэрдэг бол.

Гэхдээ энэ хуудсаас хуудсанд чиний амьдралд олон сайхан зүйл тохиолдож болно гэдэгт итгэх хэрэгтэй.Иймээс талархлын тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Талархлын тэмдэглэлийг хөтлөхөд  маш энгийн.

Чи өөрийн нөүтбүүк эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ аль эсвэл жижиг өврийн дэвтэртээ бичиж болно. Тэгээд  өөртөө юу буруу болох, юу  муухай болох,  юу ажиллаж болохгүй эсвэл юу дутагдаж байгаад анхаарал хандуулахыг өөртөө битгий зөвшөөр. Үүний оронд зөвхөн өөртөө анхаарал хандуул.

Том ч бай жижиг ч бай бүх зүйлдээ талархал илэрхийл.

Чиний амьдрал үргэлж муу байхгүй гэдэгт итгэ

Чиний уушги амьсгалж байна

Чиний нүд харж байна

Чиний хөл алхаж бас гүйж байна

Чиний уруул болон хэл амталж бас ярьж байна

Чиний тархи сурч бас ойлгож байна

Чиний зүрх хайрлаж байна

Энэ бүхэн чиний амьдрал

Маш олон хүнд нүд байхгүй, маш олон хүнд ор эсвэл машин хадгаламжын данс, комьпютер байхгүй. Эсвэл уншиж эсвэл бичиж чадахгүй. Өдөр бүр идэх хангалттай хоол мөн уух цэвэр ус байхгүй. Эцэг эхгүй, эсвэл ах дүүс хүүхдүүд найзуудтайгаа харилцаагүй байдаг. Тиймээс үргэлж өөртөө байгаа зүйлдээ талархаж өөрийгөө эрч хүчээр цэнэглэх хэрэгтэй.

Чи өөрийн  эрч хүчинд талархал илэрхийл

Чи өөрийн  эр зоригт талархал илэрхийл

Чи өөрийн зүрхэнд талархал илэрхийл

Чи өөрийн  хүч чадалд талархал илэрхийл

Чи өөрийн  шударга занд талархал илэрхийл

Чи өөрийн чин үнэнд талархал илэрхийл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top