“Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” нэртэй чихэр ихтэй амттай нэрнээ гашилдаггүй ер бусын тараг бүх худалдааны төв болон захын түц дэлгүүрийн лангуунд өрөөстэй байдаг. Гэтэл уг тарганд экологийн гаралттай тарганд байх ёстой ашигтай бичил биет 100 дахин багассан болох нь тогтоогдсон байдаг.
Энэ нь нэг талаараа “Оргил хүнс” компанийн буруу мөн боловч нөгөө талаараа Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шинжилгээний дүнг хууль бус гаргаж байгаа үйлдлийн гэрч юм.
МХЕГ хийсэн шинжилгээгээр Гоё тараг нь чанарын шаардлага хангасан хэмээх гарсан байна. Тиймээс сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалагчид Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох таргийг хууль бусаар үйлдвэрлэж байгаагаа нэн даруй зогсоохыг “Оргил хүнс” ХХК-аас шаардаж, шаардах бичгийг хүргүүлж байсан.
“Уг шаардах бичигт Нэгдүгээрт “Гоё” анх мэдээлэл хийж байхад ашиглахаа байсан MNS 4522-97 стандартчилалыг ашиглан үйлдвэрлэл явуулж гурван сараар хадгална гэж байсан нь буруу байв. Үүнд олон хэрэглэгч төөрөгдүүлжээ.
Хоёрдугаарт, одоо ашиглаж байгаа MNS 4223-2011 стандартыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Уг стандарт нь исгэг цагаан идээний маш олон төрлийг хамруулсан, дэндүү бөөрөнхий шинжтэй, хэрэглэгч нарт ач холбогдолгүй, компаниудад ашигтай стандарт байна. Хэдэн жилээр хадгалж болох талаар дурдагдаагүй бөгөөд арван жил ч хамаагүй хадгалж болохоор байгаа нь хамгийн буруу зүйл. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнд хадгалах, горим байх ёстой” гэсэн агуулгыг дурдсан байсан.
Харин одоо Гоё тараг худалдаалагдсаар байна. Алдаагаа засаад найрлагаа өөрчилчихсөн юм уу. Чихгүй царайлаад худалдаалсаар байна уу. Энэ талаар асуухаар “Оргил хүнс”компаниас тодруулах гэсэн боловч утасаа тасаллаа.

Сэтгэгдэл ( 8 )
энэ бол зүгээр л хор. тараг хэзээч иим байдаггүй ш дэ жинхэнэ органик тараг 2,3 хоноход л исдэг биздэ.ямарч хяналт шалгалт алга да.өвчлөл залуужаад байна гэдэг чин идэж ууж бга зүйл гэсэн үг шүү дэ
ENE TARAG BAISIIMUU?
vitafitiin tarag bizdee ard tumniig horduulj mungu olj amidrah hereg bgaamuu?!!!