Н.Оргил яаманд ашиг сонирхлын зөрчил бий VS П.Алтангэрэл: Манай яаманд ашиг сонирхлын зөрчил байхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой холбоотой элдэв мэдээллүүд өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн  гараад байсан. Түүнийг нэг тэрбум 500 сая төгрөг төсвөөс гаргуулж 470 саяар “National Geographic Mongolia” сэтгүүлд хөрөнгө оруулсан, найз нөхөдтэйгээ нийлж төсвийн мөнгө идэж уусан. Үүний дараагаар өмнөх асуудал намжаагүй байхад “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулан ССАЖЯ-наас 250 сая төгрөг зарцуулна гэж гаргуулж авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх мэдээлэл гараад байсан. Н.Оргил энэхүү мэдээлэлүүдийг эсэргүүцэж “Ямар ч мөнгө идээгүй. Миний нэр цэвэр, гар цэвэр АТГ-т шалгуулахад бэлэн байна” гэсэн мэдээлэлийг өгсөн. Мөн Н.Оргил хэлэхдээ “Намайг ажлаа өглөө гэхэд миний санаачилсан Сумын төвийг кинотеатржуулах төсөл зогсонги байдалд орох вий гэдэгт санаа зовж байна. Энэ ажлаас болж би Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон түүний баруун гарын хүн, СБТГ-ын дарга П.Алтан-Од анх зөрчилдөж эхэлсэн. П.Алтан-Од бол П.Алтангэрэлтэй Дорнодод цуг ажиллаж байсан, эрх ашгийн зөрчилтэй хүн. Бид 20 суманд кинотеатраа байгуулаад маш амжилттай явуулж байсан. Тэгтэл тэд хоёр дахь удаагийн тендерийг мэргэжлийн бус хүмүүст өгсөн. П.Алтан-Од яамнаас зарлагдаж байгаа 40-50 тендерийн дийлэнхэд нь гар дүрж орж байсан. ССАЖЯ-нд төрийн ажлыг төрлийн алба болгодог хэсэг бүлэг хүмүүс байдаг” гэсэн мэдээлэл өгсөн. Н.Оргил үүнд хариулт өгч ямар нэгэн хөрөнгө мөнгөтэй нэр холбогдоогүй гэдгээ хэлж үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөх гэж байгаагаа мэдэгдсэн.

 

Тодруулбал ТНБ-ийн дарга П.Алтангэрэл өөрийн хүү П.Тулгынхаа "Аглут" компанид  367 сая төгрөгийн тендерийг өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг Соёл, спорт аялал жуулчлын яамны ТНБ-ийн дарга П.Алтангэрэл Н.Орилыг худлаа хэлсэн гэсэн мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Аглут” компани намайг энэ албан тушаалд суухаас өмнө БСШУЯ-ны захилагаар спорт, соёл урлагийн цогцолборын барилга угсралтын гүйцэтгэхээр шалгарч 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байна. 2012 оны наймдугаар сард ЗГ-ын тогтоолоор БСШУЯ-ны хэрэгжүүлж байсан соёлын чиглэлийн барилга угсралтын ажлуудыг ССАЖЯ-нд харъяалагдан ирсэн учраас санхүүжилт хийсэн” гэсэн юм. Мөн тус яамныхан төрийн ажлыг төрлийн алба болгодог гэдгийг ч мөн эсэргүүцсэн юм. Хүүгийнхэн нь компани ССАЖЯ-нд харъяалагдан ирэхэд ашиг сонирхолын зөрчил гарч магадгүй хэмээн үзэж АТГ-т хандаж байсан аж. Харин АТГ-т “Ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийн маягтаар дээд албан тушаалтандаа мэдэгдэж шийдвэрлнэ үү гэсэн хариуг өгсөн байна. Мөн дээрх яригдаад байгаа  сумын төв бүрийг театержуулах төсөлд П.Алтангэрэл хувийн ашиг сонирхолын үүднээс хандсан гэсэн тайлбарыг Н.Оргил өгөөд байсан. Энэ асуудалд П.Алтангэрэл хариулт өгөхдөө “Мини кинотеатрын төсөл амжилттай хэрэгжиж байсан, одоо хүртэл ажил нь явагдаж байгаа. Явц дунд анхаарч зайлшгүй тодруулах асуудал үүссэн. Энэ нь юу гэхээр нэг суманд Мини кинотеатрт 20-30 сая төгрөгийн тоног төхөөрөмж байрлуулж байгаа юм. Гэтэл эхний 3 суманд тавигдахдаа ямар ч тендер зарлагдахгүйгээр сайдаар тушаал гаргуулаад, Соёл урлагийг хөгжүүлэх сангаас хийгээд явчихсан. Гэтэл эхний 3 сумын мини кинотеатр одоо хүртэл ашиглалтдаа ороогүй байна. Яагаад гэхээр боловсон хүчнээ бэлтгээгүй, ашиглалтын зардал нь тодорхой биш байсан. Энэ 3 кинотеатр болохгүй байна гээд дахиад Соёл урлаг хөгжүүлэх сангаас тендер зарласан. “Тэнгис”, “Өргөө”-д гаргаж байгаа киног сумын иргэд үзэж чадах юм бол энэ төслийг цааш нь үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Тэгж чадахгүй бол улсын мөнгийг хий дэмий зүйлд үрэх шаардлагагүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг хориг саад тавьсан мэтээр ойлгосон юм шиг байна” гэсэн хариултыг өгсөн юм. ССАЖЯ-ны ТНБ-ийн дарга П.Алтангэрэлийн АТГ-т хандсан гэх баримтыг хүргэж байна.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.6.205) 2025 оны 03 сарын 13

Хууль зөрчсөн байна. Энэ бичгийг АТГ-йн Тамгын хэлтэст хаягласан нь хууль бус байна. Анхнаасаа ашиг сонирхлоо хамгаалуулахаар урьдчилан үгсэн тохиролцож нэр заан хаягласан байна шүү дээ. АТГ-ын Тамгын хэлтэс нь ийм ажил хийх ёсгүй. Хяналт шалгалтын хэлтэст хандах ёстой шүү дээ. АТГ энэ асуудлаа өөрөө залруулах биз дээ.

1  |  0
оргил(202.70.40.2) 2025 оны 03 сарын 13

нэр гутаасан амьтан

1  |  0
Лхагваа(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

хүн юу гэж ч худлаа ярьж болно.Би Н.Оргилыг дэмжиж байна

1  |  0
иргэн(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Алтангэрэлийн бүх юм хуулийн дагуу байна ш дээ

1  |  0
bazar(182.160.37.43) 2025 оны 03 сарын 13

buh zuil huuliin daguu l bna shu de.

1  |  0
Top