Ц.Мөнхбаяр нарыг Цагдан хорих ангид шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

Төрийн ордны хамгаалалттай бүс болон бусад хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх гэж байна. Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, О.Самбууёндон, Ж.Ганболд, Б.Гантулга, М.Мөнхболд нарын долоон хүн цагдан хорионд байгаа тул ийнхүү шүүх хурал цагдан хорих ангид болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top