Шилдэг эрэгтэй шалгаруулах ёслол болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

Оны шилдэг бизнесийн байгууллага, сэтгүүлч, оны шилдэг бизнесмэн, улс төрч гээд олон салбараас шилдэгүүдийг тодруулахаас гадна оны шилдэг эмэгтэйг хүртэл шалгаруулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ жилээс эхлэн шилдэг эрэгтэй шалгаруулах "Mаn awards"-ыг зохион байгуулахаар болсон  байна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар "Жинхэнэ эрчүүдийн клуб" сэтгүүл ажиллаж буй аж. Оны шилдэг тамирчин, олон нийтийн үйлстэн, эрдэмтэн, хуульч, эмч, улс төрч, бизнесмэн, уран бүтээлч, сэтгүүлч гэсэн есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж, олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top