Барилгын компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор эрдэнэт хүний амь нас сүйдсэн ослуудын тоо өнөөдөр өглөө нэгээр нэмэгдсэн харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. “Макс” группын охин компани “Макс өргөө” компанийн “Тэнгис” кино театрын хажууд барьж буй барилга дээр өнөө өглөө 10.30 цагийн орчимд осол гарч, 36 настай Батбаярын Батнасан гэгч иргэн амиа алдлаа. Тэрээр 31 39 УНР дугаартай Ланд 200 маркийн машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ тус барилгын 20 давхраас унасан бэхэлгээний төмөрт оногдсон гэх мэдээлэл одоогоор байгаа юм.
Осол гарснаас хойш удаагүй байхад Яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын машин ослын газрын хажуугаар явж таарч, түргэний эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр газар дээр нь очсон ч, хохирогч хүнд гэмтлээ даалгүй амьсгал хураасан байжээ.
Улмаар 12.25 цагийн үед талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн байна. Цогцост хийх задлан шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарах аж. Харин уг барилгын үйл ажиллагаатай холбоотой болон ослын шалтгаантай холбоотой мэдээллийг МХЕГ болон бусад холбогдох байгууллагууд тодорхой болгох учиртай.
Уг ослын улмаас амиа алдсан Батбаярын Батнасан гэгч иргэний тухайд Засгийн газрын тогтоолын дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас хариуцан хэрэгжүүлж байгаа “Гудамж төсөл”-ийн багт ажилладаг нэгэн байсан аж. Тиймээс ч түүний унаж явсан Ланд 200 маркийн машиныг Эдийн засгийн хөгжлийн яамны машин гэх мэдээлэл гарсан бололтой.
Гэхдээ уг машинтай холбоотой анхаарал татсан бас нэг мэдээлэл хуулийн байгууллагын эх сурвалжаас гадагшилсан юм. Тодруулбал, 31 39 УНР дугаарыг шалгаж үзэхэд улсын бүртгэлд байхгүй байна гэх мэдээллийг өгч байсан. Холбогдох байгууллагуудын зүгээс энэ мэт мэдээллүүдийг илүү тодотгох ёстой гэдгийг хэлэх байна.
За ямартай ч барилгын компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж нэг монгол хүн энэ хорвоогоос цаг бусаар одлоо. Өдгөө 36 настай түүний ард гэр бүл, үр хүүхдүүд нь өнчирч үлдэж байгаа болов уу. Өглөө гэрээсээ мэнд саруул гарсан хүн, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хууль дүрэм зөрчилгүй оролцож явсан хэрнээ, ийн дэндүү золгүй байдлаар амиа алдчихаад байгаа асуудлын хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуудал мэдээж тавигдах ёстой. Тус барилгын захиалагч нь "Макс өргөө" компани бөгөөд "Мэжик класс" компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Бид уг осолтой холбоотойгоор үүдэн гарах болоод тавигдах асуудлуудын талаар эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 20 )
Neeree ene shuuh emnelegiig taraagaachee
Зүрх зогсоод нас барсан шинж байна, нас барсаны нь дараа төмөр унасан юм шиг байна,ГЭЭД ДҮГНЭЛТ ГАРААД ИРВЭЛ БИТГИЙ ГАЙХААРАЙ ХҮМҮҮСЭ ЭЭЭЭЭЭ
Хотын дарга нарын толгой дээр унах хэрэгтэй байсийм даа,нүдээ аниад л зөрчлийн дэргэдүүр гардаг малнууд
Тэнэг эргүү , хүний сэтгэлгүй сэтгүүлч,юун дугаар яриад байна аа, эрдэнэт хүний амь эрсэдсэн байна,мөнгөөр захиалгаар юм бичдэг эргүүнүүд
Шүүх эмнэлэгийн дүгнэлт нь амиа хорлосон гээд гараад Ирэх вий дээ
Ene zolgu gehed arai dendu zolgui osol bn. Tomor ubagaasan ajilchnd hariutslaga huleelgeh gj ulairalgui tus barilgiin companii xodolmoriin ayulguibaidliin ingener, tsaashlaad udirdlaga zahialagch zereg etgeduudig bugdiin changalah heregtei. Hunii amiig yugaarch tolshgui. Bolj ogvol barilgin nuraah esvel ulsiin omch bolgoh zergeer hariutslaga tootsohgui bol ene baidal denduu heterch bn. Ene ehnii tohioldol bish 2dahi tohioldol uchraas ene tal deer tom hariutslaga huleelgesei hej naidaj bn.

Um Mani Padmi Hum, ih haramsaltai zuil bolj. Barilga bairuulj bui humuus bolon company-uud bas guitsetgej bui ajilchid bolon company-uud mash ih hariutslagatai bh heregtei yumdaa uug ni. Bas hun bolgon hiij bui ajildaa undur haruitslagatai baij neg negniigee hairlaj amidaraarai.
humuus ee bagahan ch gesen judagtai bsan deer bhaa.
Huuramch dugaar ami aldaxad ni butuu bolj tasrah l bh. Bid iim hogiin niigemd amidarch bn sh dee humuusee yanadaa
ene ymr t1 medeelel tavidag huur ve tanaih ajilaa hj chadahgui bol zl gj heliii
Бага идэхгүй дээ зайлуул гэж. Бурхан өгснийхөө хариуг л авч байгаа даа ум ма ни бад ми хум
mongld amid ywah batalgaa algaa
Гудамж төсөл өөрөө маш их хэл ам дагуулсан газар. Дарга нь Батболд гэж гол усанд гамгүй ханддаг энэ 2014 онд Туул голыг бүхэлд нь самрах тухай хүүхэлдэйн кино хүртэл хийчихсэн шийдвэр гаргагчидын толгойг эргүүлээд л нэг л биш байсымаа. Хайран залуу. Муу хүмүүсийн байгаль дэлхий гол усанд харгисаар хандах горыг нь амсаад бурханы оронд одлоо доо. Ta setgegdel bichij bolno hamgiin gol ene baitugai gazart negdugeert zam baridag yum 2-t unuudur hugjliin tuhai yarij baihad iim yum bichij baihaa bolibol yasan yum be BID TSUUHUULUU geheesee iluu hugjmuur baina
машины дугаар хуурамч бсн уу, үгүй юү гэдгийг сэтгүүлч нь ЗЦ-аас нягталсан уу? тэгээд ч хуурамч ч бай, биш ч бай энэ гэнэтийн явдалд ямар хамаа байна аа. тамын тогооны сэтгэх юмаа энэ хэдэн шар сайт. та нар ингэж хүнд тохиолдсон гэнэтийн гай зовлонгоор улс төр хов жив хийж байж өөрсдөд чинь том хар гай ирнэ дээ
Huuramch dugaariin buruugaar l odoj dee.
Гудамж төсөл өөрөө маш их хэл ам дагуулсан газар. Дарга нь Батболд гэж гол усанд гамгүй ханддаг энэ 2014 онд Туул голыг бүхэлд нь самрах тухай хүүхэлдэйн кино хүртэл хийчихсэн шийдвэр гаргагчидын толгойг эргүүлээд л нэг л биш байсымаа. Хайран залуу. Муу хүмүүсийн байгаль дэлхий гол усанд харгисаар хандах горыг нь амсаад бурханы оронд одлоо доо.