ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг, Улсын нөөцийн газрын дарга асан, “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нарт холбогдох хэргийг өчигдөр Дүүргийн анхан шатны I шүүхэд хаалттай хэлэлцлээ. Дээрх хүмүүсийг БНАСАУ-д байлдааны онгоцны хөдөлгүүр наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд бусдыг залилан мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм.
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биел үүлээгүйн улмаас улсад 1.5 сая ам.долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган Тагнуул болон АТГ-аас шалгасан. Шүүх хуралд иргэний нэхэмжлэгчээр БНАСАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч Ан Сен Ир гэх хүн оролцсон байна. Өглөө 08.30 цагт эхэлсэн шүүх хурал 17.00 цагийн үед завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн юм.
Анхан шатны шүүхээс ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгт гурван жил таван сар, Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Бямбаноровт долоон жил нэг сар, М.Сэргэлэнбаатарт таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноолоо. Тэднийг өчигдөр орой 20.00 цагийн үед Цагдан хорих төв рүү хуяглан авч явав гэж Өнөөдөр сонин онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )
shudraga shuujee. Shuugch nartaa bayarlalaa