Эрүүл мэндийн даатгалын хэмжээг нэмжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг  энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол  өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. Энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянган  төгрөгөөр, оношлогоо шинжилгээний зардлыг 55 мянган төгрөгөөр, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянган төгрөгөөр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top