Хоёр хуруугаа тайруулаад байгаа Н.Энхбилэг охины хөл нь үхжиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өдөр  Баянхонгор аймгийн VI  сургуулийн долдугаар ангийн сурагчид ангиараа сахуу татрангийн вакцин хийлгэсэн байдаг. Гэтэл вакцин хийлгэсэн өдрөөс эхлэн тус ангийн сурагч Н.Энхбилэг охины гар нь хавдаж эхэлж, улмаар биеийн байдал нь маш муу байдалтай байгаа талаар мэдээлэл хэвлэлээр дамжин нийтэд хүрээд багагүй хугацаа өнгөрч байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар Н.Энхбилэг охины биеийн байдал муудсан шалтгааныг вакцинаас болоогүй “Системийн васкулит” гэх эдгэршгүй өвчин туссан гэж хэлээд байгаа. Эх нялхаст хэвтсэнээсээ хойш ийм оноштойгоор эмчлүүлж байгаа охин хоёр хурууныхаа нэгдүгээр үеийг тайруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин одоо охины биеийн байдал хэр байгаа талаар Н.Энхбилэг охины аав Д.Намжилдоржоос тодрууллаа.

-Эх нялхасын эмч нар Н.Энхбилэг охиныг системийн васкулит гэдэг эдгэршгүй өвчин туссан. Оношийнхоо дагуу холбогдох эмчилгээг хийж байгаа гэсэн. Охины хувьд өмнө нь бие нь өвдөж байсан уу?

-Тийм юм байхгүй. Охиноо би долоон нас хүртэл өсгөж торниулсан эцэг хүний хувьд баттай хэлж чадна. Ханиад хүрдэггүй хүүхэд гэж юу байхав, ханиад хүрэхээрээ гэрээрээ эм уугаад зүгээр болчихдог байсан. Манай охин гурван нас хүртэлээ бүх вакцинд хамрагдсан.

-Вакциныг хийх ёстой эмч нь хийгээгүй гэж яригдаад байгаа. Яг ямар хүн вакцин хийсэн вэ?

-Тухайн вакциныг хийхэд өрхийн сувилагч, сургуулийн эмч хоёр байсан гэсэн. Охиныхоо ангийн хүүхдээс асуухад  манай охиныг сургуулийн эмч тариад, өрхийн сувилагч нөгөө хүүхдийг нь тарьсан гэсэн. Тэгээд манай охиныг хэн тарьсан бэ гээд асуухад өрхийн эмч би тарьсан гэж хэлсэн. Гэтэл манай охин өрхийн сувилагч тариагүй, сургуулийн эмч тарьсан гэж хэлсэн.

-Охины гарт үхжилт явагдаж хоёр хуруугаа тайруулаад байгаа. Цаашид бусад хуруугаа  тайруулахгүйн тулд ямар эмчилгээ хийж байна вэ?

-Охины минь гарт үхжилт явагдаад хоёр хурууны эхний үеийг нь тайруулаад байсан. Үлдсэн найман хуруу нь зүгээр байсан боловч одоо үхжилт өгөөд эхэлсэн. Голын хуруу нь мөн үхжилт өгөөд харлаад эхэлсэн. Гарны хуруунуудад үхжилт өгөөд зогсохгүй хөлний хуруунуудад бас үхжилт явагдаж эхэлсэн. Одоо хөл гэж уйлаад өвчин намдаагч байнга хэрэглэж байна. Охины биеийн байдал хүндрэх тал руугаа орчихлоо. Баруун талын хөл нь урд шөнө хавдаж хоносон. Хөл нь хавдаад хөх юм болчихсон. Яг хөхрөөд ирэхээрээ л үхжилт өгдөг.

-Эх нялхасын эмч нар оношоо тодруулаад шинжилгээ аваад эмчилгээ хийж байгаа. Эмчилгээний үр дүн хэр байна вэ. Эмнэлгийн удирдлагын зүгээс юу гэж байна вэ?

Эх нялхасын эмч нарын тавьж байгаа оношоор гурван сар эмчилгээ хийлгэлээ. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эхлээд хүүхдийн хэлэнд нь үхжилт өгөөд муухан ярьдаг байсан. Бусдаар бол охины бие зүгээр байсан. Гэтэл одоо гар, хөл нь үхжилт өгөөд биеийн байдал хүнд болчихлоо гэж захиралд нь хэлсэн. Эмнэлгийн удирдлагын зүгээс бүх арга хэмжээг авсан. Эмч нар мухардах талдаа ороод байна. Одоо өвчин бүдүүн судсандаа орох юм бол танай хүүхдийг аврахад хэцүү болно гэж хэлсэн.

-Та төрийн гурван өндөрлөгт болон Эрүүл мэндийн сайдад хандаад байгаа. Салбарын сайд ирж уулзана гэсэн үү?

-Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэгдүгээр сарын 01-нд Эх нялхасын эмнэлэгт ирсэн байсан. Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг охинтой минь орж ирж уулзана гэж мөн ч их горьдсон доо. Эх нялхаст ороод ирчихсэн явж байна гэхэд охиныхоо биеийн байдлыг танилцуулах гээд хүлээгээд байж байтал уулзаагүй яваад өгсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирал орж ирээд сайдын ажил их, цаг нь давчуу байлаа. Он гарсан учраас тайлан тооцоо их байгаа учраас ажил нь амжсангүй. Танай хүүхдийг сайдад танилцуулсан, ерөнхийдөө сайд мэдэж байлаа. Нэг сар гаргаад ирж уулзана гэж байна гэж хэлсэн. Мэдээж төрийн гурван өндөрлөгт ханддаг учир нь бага ч гэсэн миний охинд анхаарал тавиач, амьдрал хайрлаач гэж хандсан.

-Н.Энхбилэг охин танай хэд дэх хүүхэд вэ?

 -Би хоёр охинтой. Том нь Н.Энхбилэг бага нь долоон настай хоёрдугаар ангийн сурагч. Бага охин маань аав, ээжтэйгээ байж байгаад саяхан Баянхонгор аймаг руу явсан.

-Сахуу татрангийн вакциныг өмнө нь танай охин  хийлгэж байсан уу?

-Охин маань гурван настай байхдаа сахуу татрангийн вакциныг хийлгэж байсан. Тухайн үед би өөрөө охиноо авч очиж хийлгэж байсан. Надад эмч хэлэхдээ сахуу татрангийн вакциныг 3, 7, 15 настайдаа хийлгэдэг гэж хэлсэн.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.3) 2025 оны 03 сарын 13

Eruul mendiin yam, emneleguud Bol zovhon business , buh eruul mendiin hariya gazriin darga nar dandaa 4-5 say dolloroor huviin emneleg business tei . Ene ni emnelgiin darga gedeg zovhon bayjih gej l uliardag daa

1  |  0
Zochin(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Ene ohiniig avarch ogooch hoorhii ohin

1  |  0
amga(202.70.46.205) 2025 оны 03 сарын 13

yamar ikh ajiltai said be ekh khvn baij neg orood uulzakhad yun bolokhgvi baigaa yum ner devsheed garaagvin zuv boljdee

1  |  0
эх хүн(202.70.40.214) 2025 оны 03 сарын 13

Энэ охины талаар дорвитой арга хэмжээ аваач ээ. Эрх мэдэлтнүүдээ та нар чинь яачихваа. Гадаадад гаргаж эмчлүүлэх тал дээр ЭМЯ арга хэмжээ даруй аваач гэж үнэхээр хүсч байна. ийм үед нь ядахдаа ороод гардаг байгаа даа ЭМЯ сайдаа, та чинь ямар арилчихсан дотортой хүн бэ, бүүр хүн мөн үү гэж гайхаж байна.

1  |  0
GEREL(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Ene bol mongol turiin emgenel. ard tumnee ingej l hairlaj hamgaalj bna da

1  |  0
GEREL(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Uls oron yaduu bailaa geed humuus ni yaduu setgelgeetei gesen ug bish shde.Ter tailan tootsoo ni hunii aminaas iluu unetei yum gejuu. Arai ch dee huurhii nyalh amitand denduu ahadsan zovlon bnaa. Yaralttai handiviin dans neegeed gadagshaa yavsan ni deer bh yum da. Tegehgui l bol suuldee huuhed uuruu suuri uvchtei bsan gedeg ner zuugeed martana shuu naad aluurchid chin

1  |  0
ariunaa(112.72.13.130) 2025 оны 03 сарын 13

Harin tiimee..tsag aldaad bnshee engseer btal ohin buh huruu garaa tsashlaad ami nasaa aldlaashee...Eruul mendiin saidaa ene huuhdiig anhaaraacheeee.guij bn...

1  |  0
mm(39.114.234.57) 2025 оны 03 сарын 13

Aav ni hurdan utas handiviin dans neegeerei.yaraltai gadagsh ni avaad yvaasai. . Handiviin shuud nevtruuleg hiigeesei ..olnii huch olomgui dalai yarah l heregtei bnadaa

1  |  0
zochin(49.0.133.192) 2025 оны 03 сарын 13

Evidee yasn ch hetsvv ymb dee.tuslah ymsan .....ervvl mendiin salbarinhan yul hiigeed bn da

1  |  0
Зочин(103.9.91.202) 2025 оны 03 сарын 13

Ажилдаа хариуцлагатай хандмаар юмаа.Энэ хүүхдэд хандивын данс нтр нээгээчээ.Гадаа

1  |  0
ninjin(182.160.2.128) 2025 оны 03 сарын 13

negj-eer handiv ogmoor bnaa yaraltai ohiniig avartsgaaya mongolchuudaa evii mini yaj tarchilj baigaa bol 4 iher 2,3 bairtai bolson gee biz dee yadaj 1-iig ni ene ohind ogchihgyi dee saidaa

1  |  0
zochin(50.9.47.144) 2025 оны 03 сарын 13

ene ohiniig gadaadad emchileh yamar neg arga bhgui um u. yam tamgiin gazar bolon eh nyalhasiin emch naraa gadagshaa emchilj chadah oron bna u asuugaad ami nasiig in avraachee. odoo vactsin bna u yu in bna ene ohiniig avrah heregtei shuu dee. irj uulzaj ergene ene ter gej erguutej bhaar said guai ta ene huuhdiig gadaadad emchileh arga bna u iim hemjeend hursen****in emchileh bolomj bgaa u geed sudlaach arga hemje avaach, yun udaan um ve tegseer btal ene huuhed uhlee sh dee.

1  |  0
Top