“Болор цом-31” наадам Арвайхээр хотод болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

"Болор цом-31" яруу найргийн наадам энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох аж. "Болор цом-31" наадмын шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Наадамд оролцогчид хоёр шүлэг өгөх бөгөөд шүлэг тус бүрт 1000 төгрөгийн хураамж төлөх гэнэ. Мөн факс болон и-мэйлээр шүлэг хүлээн авахгүй болохыг анхааруулав.  

Өнгөрсөн жилийн наадам Улаанбаатар хотод болж яруу найрагч Н.Гантулга түрүүлж байсан бол түүний өмнөх жилийн Архангай аймгийн цомд яруу найрагч Д.Болдхуяг цомын эзнээр тодорч байсан юм. Харин энэ жил Өврийн сайхан хангайд зохиогдохоор болсонд олон яруу найрагчид талархалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top