Хүүхдүүд буудалд газ үнэрлэж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Айриш” паб буудлын өрөөнд иргэн 20 настай эрэгтэй Б,19 настай эрэгтэй Ц,15 настай эмэгтэй Б, 16 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй У нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хэрэглэсэн газны хоёр ширхэг сав, гялгар уутыг хураан авчээ.Тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Иймээс эцэг, эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг сайтар шалгаж байхыг НЦГ-аас анхааруулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top