”Майкрософт” компанийн ТУЗ-ийн дарга Билл Гейтс хамгийн баян хүнээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Өнгөрсөн он дэлхийн топ бая­чуу­дын хувьд азтай жил байлаа. "Блүүмбэрг" агентла­гийн явуулсан судалгаанд 300 хүн хамрагджээ. Тэдний нийт хөрөнгө нь 3.7 наяд ам.доллар. Шинжээч­дийн онцолсноор өндөр техно­логи­той холбоотой эдийн засгийн салбарынхан илүү их орлоготой байж. Жагсаалтын нэг­дүгээрт, "Майкрософт" компанийн ТУЗ-ийн дарга Билл Гейтс багтжээ. Тэрээр өнгөрсөн онд ч тус жаг­саалтыг тэргүүлж байсан юм. Түүний нийт хөрөнгө 78.5 тэрбум ам.доллар. Билл Гейтс 2013 онд 15.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Судлаачдын үзэж буйгаар корпорацийнх нь хувьцаа нэг жилийн хугацаанд 30 хувиар өсчээ. Түүний мэдлийн олон аж ахуйн нэгжүүдийн активууд нь бас өссөн үзүүлэлттэй гарчээ. Жагсаал­тын хоёрдугаарт, Мексикийн магнат Карлос Слим (73 тэрбум ам.доллар) багтжээ. Мэргэжилт­нүүдийн онцолсноор өнгөрсөн онд түүний бизнес тийм ч амжилттай байгаагүй аж. Карлос Слим 1.4 тэрбум ам.дол­ларын алдагдал хүлээгээд байна. Удаахь байранд Испанийн тэргүүн баян, "Inditex" худалдааны төвийн магнат Амансио Ортега (66.4 тэр­бум ам.доллар) багтсан байна. А.Ортегогийн хувьд өнгөрсөн оны эцсээр бараг есөн тэрбум ам.дол­ларын ашигтай ажиллажээ. "Блүүм­­бэрг"-ийн мэдээлснээр Оросын тэрбумтнууд дотроос хамгийн амжилт­тай нь жижиглэнгийн худал­дааны бизнес эрхлэгч "Магнит" сүлжээг хамтран эзэмшигчдийн нэг  С.Галицкий. Энэ эрхмийн хөрөнгө өнгөрсөн оныхтой нь харьцуулахад 5.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Түүний нийт хөрөнгө 13.8 тэрбум ам.доллар аж. Харин Оросын тэрбумтан А.Усманов урьдын адил улсынхаа тэргүүн баян хэвээр байна. 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр өнгөрсөн онд 1.3 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top