МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжирсан тухай мэдээллийг намынхан нь өгч байна. Тэрээр хараахан Монголд ирээгүй байгаа ч энэ сард товлогдсон Их хуралдаа оролцож магадгүй нь. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Н.Энхбаяр даргыг очиж эргэсэн байна. Тэд даргаа эргэхээс гадна намдаа үүсээд байгаа зарим асуудлыг хагалуулахаар ийн Солонгост очсон гэнэ.
Тэдний хоорондын маргаан МАХН-ын дотоод асуудлыг одоохондоо өөрсдөө шийд, тодорхой бодлоготой ажилла гэж Н.Энхбаяр хэлсэн гэнэ. Хэсэг хугацаанд улстөрийн амьдралаас хөндий байж, намынхаа удирдах түвшнийхэнд үүрэг өгч, хилийн чинадаас улс төрийн нүүдэл хийж суусан Н.Энхбаяр удахгүй улс төрд эргэн ирэх бололтой. Лавтай 2014 онд улс төрд эргэж ирнэ гэдгээ хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )
Ter ergej irne
сайн ба хурдан ирэээрэй
TAATAI L SONSOGDOJ BNA
taaj bichikhee bolimooroo
Сайхан мэдээ байна. Энэ улс эзэнгүй юм шиг л болсон. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ямар ч эв нэгдэлгүй эрхтэн дархтангууд нь идэж ханахаа байсан ийм л улс орон болж байгаа. Том төрөөс тэнэг хариуцлагагүй төрлүү явж байна.