Сайтан самбар харуулж шоудаагүй, сайн ажилласан сайтыг тодрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

 

Мэдээллийн технологийг ард иргэддээ үйлчлэх гүүр, нүд, чих болгохын оронд сайтан самбар харуулчихаад “Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халаадаа өмсөөрэй, төвөөс төлөөлөгч ирлээ шүү” гэдэг шиг шилний цаанаас мөхөөлдөс долоолгодог  сайтууд төрийн байгууллагын гэх тодотголтой сайтууд дунд бий гэдгийг нийтлэлч Д.Болдхуяг хэлж байсан юм. Түүнчлэн “Online media awards-2013” арга хэмжээ нь төр ба олон нийтийг хооронд нь өдөр шөнөгүй холбож чаддаг, цаг, цаас гарздалгүйгээр цахим дэд бүтцээр үйлчилж чадаж байгаа байгууллагуудыг хөхиүлж урамшуулахаар "Оны шилдэг төрийн байгууллагын сайт" номинацийг санаачилсан юм.

 

Харин онлайн болон мессежеер санал авч шилдгүүдээ тодруулсан шалгаруулалтаар "Оны шилдэг төрийн байгууллагын сайт" номинацид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn сайт шалгарч  цомоо гардан авсан юм. Мэдээллийн сайтуудын Ассиоцацийн тэргүүн Б.Оюунгэрэл хэлэхдээ  “ Төрийн мэдээллийг шуурхай, ил тод олон нийтэд түгээх нь “Ухаалаг төр”-ийг бүтээх хамгийн чухал амин сүнс гэж би ойлгодог. Тиймээс анх удаа зохион байгуулсан “Online media awards-2013” арга хэмжээнд шилдэг төрийн байгууллагын сайт гэсэн номинацийг бид зориуд оруулсан юм.” хэмээн хэлж байсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top