Сэрэмжлүүлэг мэдээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Галын улмаас гэртэйгээ шатаж, амиа алдсан хэрэг дахин гарлаа. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн 23-р хороонд айл шатаж байна гэх дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийн алба хаагчид хэргийн  газарт очиход айлын таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

 

Харамсалтай нь  галд 51 настай эрэгтэй Д өртөж, их хэмжээний түлэгдэлт авчээ. Түүнийг яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэсэн боловч түлэгдэлтийн шархаа даалгүй нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна. Иймд уншигч та бүхэнд галын аюулаас сэрэмжилж тог цахилгаанаа шалгаж байхыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top