Сүүлийн жилүүдэд иргэд агаарын бохирдол болон хоол хүнснээс үүдэлтэй элдэв өвчнөөр өвчлөх тохиолдол ихэсч байна. Манай улсын эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2011 оноос эхлэн орон даяар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн аян эхлүүлж аймаг сум, дүүрэг өрхийн эмнэлгүүдээр шинжилгээ авч эхэлсэн.
Энэхүү шинжилгээгээр 25-50 насны эмэгтэйчүүд энэхүү өвчнөөр өвчлөх нь харьцангуй их байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн үзлэгт заавал оролцож байхыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )