Дээд шатны авлигыг бууруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлүүлж, иргэд болон төрийн, төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авлигатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан байна. Дээрх бүх саналыг нэгтгэж энэ сарын 10-нд Үндэсний чуулган зохион байгуулахаар болсон ажээ. Уг авлигатай тэмцэх хөтөлбөрийг боловсруулахдаа дээд шатны авлигыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг ард иргэд түлхүү гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Равсал(103.26.194.155) 2025 оны 03 сарын 13

Дунд доодоо яахуу байжийгуу

1  |  0
pvvjeee (202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

za bas heregjvel saihan sanaa bn shvv. Engej yriad udaj bn shtee

1  |  0
Top