Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр 12 дугаар сарын 29-ний өдрийн Замын-Үүд Эрээн гарах чиглэлийн 7816 дугаар галт тэргэнд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 500 ширхэг тарваганы арьс нуун хилээр гаргахыг завджээ.
Уг үйлдлийг ахлах байлдагч Г.Мөнхтулга, байлдагч Б.Бадарням нар илрүүлсэн байна.
Дээрх 500 ширхэг тарваганы арьсыг мод ачсан задгай вагоны люкэнд нуусан байв. Хэргийг Хилийн тагнуулын албанд хүлээлгэн өгч нарийвчилсан шалгалт явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )