Шумахерын биеийн байдал тааруухан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

ПАРИС. /ВВС/. "Формула-1"-ийн түүхэнд хамгийн том амжилт гаргасан нисгэгч Михаэль Шумахерын бие тогтвортой ч тааруухан байна гэж түүний менежер мэдэгдлээ. Сабина Кехт түүнийг сайн асарч байгааг хэлээд, биеийн байдлынх тухай цуу ярианд тайлбар өгөхгүй гэв.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Францын Альпын нуруунд цанаар гулгаж байгаад осолдож, толгойн тус газраа хүнд бэртэл авсан Шумахер тус улсын Гренобле хотын эмнэлэгт ухаангүй байгаа юм.Мягмар гарагт эмч нарын мэдэгдсэнээр, Шумахерын бие сайжирч байгаа шинж ажиглагджээ.Гэвч "хүнд үеэ хараахан даваагүй байгаа" гэж тэд хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top