Машин мөргөж, дөрвөн дугуйг нь дээш харуулсан сумын засаг дарга цагдаа шүүхээс айхгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга  Ж.Батхөлөг арванхоёрдугаар сарын 29-ны өдөр согтуугаар авто машин жолоодож яваад суудлын   авто машиныг мөргөж замын хажуу руу  дөрвөн дугуйг нь дээш харуулан онхолдуулсан байна. Тэрбээр осол гаргасныхаа дараа "Та нар надтай тэрсэлдээд амжилт олохгүй, тэр цагдаа шүүхээ дууд, би хуулийн хариуцлага хүлээхгүй..." хэмээн хохирогчдод омогдсон  гэнэ. Тэрбээр МАН-ын гишүүн аж. Засаг даргын унаж явсан машинд мөргүүлсэн автомашинд сууж явсан иргэдийн биеийн байдал хүндхэн байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Тэр үнэнээ л хэлсэн байна. яг л тэгнэдээ. та нар харж л байгаарай. Харин тэр осолд орсон нөхдүүд үхээгүй байгаа нь л гай байна хэрэв үхсэн бол гэрэлгүй гэнэт гарч ирээд л мөргөөд үсрээд үхчихсэн байхгүй юу даа

1  |  0
Top