500 километр газар унталгүй гүйж Гиннест бичигдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Шинэ Зеланд улсын иргэн 47 настай Ким Аллен хамгийн хол зайд нэг ч унталгүй гүйсэн гэдэг амжилтаар Геннисийн номонд бүртгэгджээ. Тэрээр 500 километр газрыг 86 цаг 11 минут 9 секундын дотор туулсан байна. Өөрөөр хэлбэл, Ким барианд ирэх хүртлээ бүтэн дөрвөн өдөр унтаагүй гэсэн үг юм. Энэ бол түүний анхны оролдлого биш бөгөөд өнгөрсөн онд 370 километр газар зогсолтгүй гүйж байв. Энэ удаа тэрээр шагайгаа гэмтээсэн ч гэсэн зорилгодоо хүрч чадсандаа баяртай байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top