Машинаасаа 24.5 сая төгрөг алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Өнгөрсөн сарын 31-нд СБД-ийн дөрөвдүгээр хороонд “Эйр транс” олон улсын билетийн кассын өмнөх зогсоолд тавьсан иргэн 48 настай эрэгтэй Б-ийн “Land cruiser-200” автомашинаас бэлэн биет 24.500.000 төгрөг алдагдсан хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 12 –р хорооны иргэн 32 настай эмэгтэй Э-н хэвлийд үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагч иргэн 20 настай эрэгтэй А нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top