Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлөг осол гаргажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга  Ж.Батхөлөг арванхоёрдугаар сарын 29-ны өдөр согтуугаар авто машин жолоодож яваад суудлын   авто машиныг мөргөж замын хажуу руу  дөрвөн дугуйг нь дээш харуулан онхолдуулсан байна. Тэрбээр осол гаргасныхаа дараа "Та нар надтай тэрсэлдээд амжилт олохгүй, тэр цагдаа шүүхээ дууд, би хуулийн хариуцлага хүлээхгүй..." хэмээн хохирогчдод омогдсон  гэнэ. Тэрбээр МАН-ын гишүүн аж. Засаг даргын унаж явсан машинд мөргүүлсэн автомашинд сууж явсан иргэдийн биеийн байдал хүндхэн байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top