Ямар нэгэн баяр наадам болон тэмдэглэлт баярын өдрүүдээр зөрчил дутагдал, аваар осол их гардаг. Тиймээс ч Замын цагдаагийн газрын алба хаагчид баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч шинэ оны сүүлчийн өдөр нийт 334 дуудлагатай хоножээ. Үүний 279 нь зам тээврийн ослын дуудлага байсан аж. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг журамлах үед таван жолооч нь зам тээврийн осол гаргажээ. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Zamiin tsagdaa anhaaryylaad odoo boloo shuudee sogtyygaar joloo barisan l bol erhiig ni 5 jileer hasaachee tsuuhun hunee alaad dyyslaa shuudee Ih hotiin soel joloonii soel medehgui humuusiig argadaj zubluj bolloo shuudee