Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан орон сууцны хөтөлбөрүүдэд Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ дэмжин оролцож байсан билээ. Тэгвэл одоо ОССК татан буугдаж, Төрийн орон сууцны корпораци болон өөрчлөгдсөн юм. ТОСК Ерөнхий сайдын удирдлаган дор зургаан хэлтэс, 80 орчим орон тоотойгоор ажиллахаар болсон талаарх мэдээлэл өнгөрөгч оны наймдугаар сард гарч байсан. Одоогийн байдлаар тус корпораци бүтэц, зохион байгуулалтаа дахин нягталсаар байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сараас ажиллаж эхлэх тухай албаныхан хэллээ. Урьдны ОССК-иар байр худалдан авах хүсэлт, бүхий л материалаа дамжуулж орон сууц барилгын компаниудтай харилцаж байсны улмаас корпорацид асар их ачаалал ирж, зорин ирэх иргэдийг зохион байгуулалтад оруулж чадахгүйдээ хүрч байсан юм. Өөрөөр хэлбэл, ОССК дээр байр авах иргэдийн материал бөөгнөрч, материалын хариу гарахад хэдэн сар шаардлагатай болох хэмжээний ачаалалтай байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлын шаардлагын улмаас ийнхүү татан буулгаж, ТОСК боллоо.

Сэтгэгдэл ( 1 )
haana yaj yu ruu orj burtguulehiig ni tovch todorhoi tavih heregtei bn