Өнгөрсөн онд анх удаа 80 мянган хүүхэд мэндэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Өнгөрсөн онд манай улсад 80 мянган шинэ иргэн мэндэлж, Монгол Улсад хамгийн олон хүүхэд төрсөн жил боллоо.
 1988 онд Монгол Улс хоёр сая дахь иргэнээ бүртгэж, тэр жил 75832 хүүхэд төрсөн байдаг. Түүнээс хойш зах зээлийн жилүүдэд төрөлтийн тоо эрс багасч, 1990-ээд оны эхний жилүүдэд 40 мянга хүртлээ буурсан. Харин алтан гахай жилээс хойш төрөлт жил ирэх тусам нэмэгдсээр 2012 онд 74.7 мянган шинэ иргэн мэндэлж, 1980-аад оны түвшинд дөхөж очлоо хэмээн бид баяртайгаар мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top