Үнэт цаасны тусгай зөвшөөрлийг хугацаагүй болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн хугацаагүй байхаар шийдвэрлэв.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус хорооноос нийт 50 компанид үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, давхардсан тоогоор 53 компанийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгаад байсан юм.

Тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосноор тус хорооноос үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалт хийх, улмаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэх ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top