Хадмууд нь болох гэр бүлийн зургаан хүнийг шөнийн цагаар галдан шатаасан аймшигт хэрэг энэ онд гарсан. Хэргийг тухайн айлын хүргэн болох Л.Наранбаатар согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд талийгаачдын хувьд 60-95 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн ч ямар ч эмчилгээ авалгүй байсаар хорвоог орхисон.
Гэмт этгээд Л.Наранбаатарт Чингэлтэй дүүргийн шүүхээс 25 жилийн хорих ял оноосон бол Нийслэлийн шүүх ч ялыг нь хэвээр үлдээсэн юм. Харин дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдол гаргасан ч саяхан хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээжээ.

Сэтгэгдэл ( 0 )