Цагдаа нар өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Баярын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Мөн цагдаагийн байгууллагаас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм. Тодруулбал, иргэд Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж гэмт халдлагад өртөх, осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх, мөн баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдалд анхаарч чанарын шаардлага хангасан баталгаатай бараа, бүтээгдэхүүн худалдан авах, салюттэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас худалдан авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top