Азийн боксын холбооноос Монголын боксын холбоонд нэгэн сайхан мэдээ ирүүлжээ.
Монголын Үндэсний олимпийн боксын шигшээ багийн ахлах багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Дашзэгвийн Ганзоригийг 2013 оны Азийн шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.
2013 оны туршид баг тамирчдаа удирдан оролцсон бүх тэмцээнд амжилттай оролцсон тул Д.Ганзориг багшийн хөдөлмөрийг ийнхүү үнэлжээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарын олон арван шилдэг тамирчин төрүүлж, Монголын ширэн бээлийтнүүдийг дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулах замд хөтөлж Монголын боксын спортод үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч билээ.

Сэтгэгдэл ( 0 )