Хятадад тамхитай тэмцэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор төрийн албан тушаалтнуудтайгаа тулж ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзсэн бололтой. Тодруулбал албаны этгээдүүд сургууль, эмнэлэг, спортын барилга, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бөгөөд албаны үүргээ гүйцэтгэж байх үедээ тамхи татах эсвэл бусдад тамхи татахыг санал болгохыг хатуу хориглосон байна.
“Зарим албан тушаалтнууд байгууллага дээрээ тамхи татаж байгаа нь орчныг бохирдуулаад зогсохгүй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн дээр намын болон захиргааны байгууллагын имижийг алдагдуулж, олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлж байна” хэмээн Хятадын Коммунист намын Төв хороо болон БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Ийнхүү тамхины журмаа хатуу болгосны дээр албан тушаалтнууд болон түүний гэр бүлийн орлогыг хянах хяналтаа улам нэмэгдүүлсэн байна.
2010 оноос эхлэн албан тушаалтнууд орлого, хилийн чанадад бүртгүүлсэн өмч хөрөнгө болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлэх ёстой журам үйлчилж байгаа ч албан тушаалтнууд зарим орлогоо нуун дарагдуулах явдал гарсаар байсан тул нэмэлт арга хэмжээ авч, орлогоо нуусан тохиолдолд албан тушаалаас нь халж, зарим тохиолдолд эрүүгийн хэрэгт татах гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
хятадад юу л болнов монгол дахь хятадын талыг баримтлагч нар дуурайдаг юм чиньманайд басүүнийг дагаж мөрдөх л байх даа ийм жижиг юмаар тэд бидний колончлогч гэдээ батлан харуулах гэж хичээнэ дээ