Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” дуугаа ард түмэнд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа яруу найрагч О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" шүлгээр бүтсэн дууг амьдруулахаар болжээ. Тэрээр энэ талаар "Нэрт яруу найрагч О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" шүлгээр бүтсэн маш сайхан дуу хийж байгаа. Шинэ он гарангуут энэ бүтээлээ ард түмэндээ хүргэх болно. Хүн бүрт ухаарал, гэгээрэл хайрласан дуу болж байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top