Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж дүнгээ гаргалаа. Манай улсаас Монголын шатрын холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангилалд 107 улсын 1800 гаруй бяцхан шатарчид өрсөлдсөн юм. Стандарт буюу сонгодог төрлийн найм хүртэлх насны охидын ангилалд 117 шатарчин өрсөлдсөнөөс “Хангарьд” спорт клубын тамирчин Б. Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ.
Тоглолт эхэлсэн цагаас хошуулчилж явсан тэрээр есөн оноотой болж хоёрдугаар байрт оржээ. Тэрээр “Хангарьд” спорт клубт ОУМ Н.Баттулга удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг юм.

Сэтгэгдэл ( 1 )
Huuhrhun ohindoo bayar hurgey. Yamar mundag yum be