Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

   Сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 41-46, өдөртөө 30-35 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36, өдөртөө 20-25 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, шөнөдөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы зүүн хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

 Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн салбар уулсаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.  

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Хөвсгөлийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 38-43, өдөртөө 27-32 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 33-38, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 30-35, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 6-11 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд, Архангай, Өвөрхангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарчХэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх бөгөөд Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн баруун, Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Өмнөговийн өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top