М.Клашниковыг оршуулах ёслолд В.Путин оролцлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 29

"АК-47" загварын бууг зохион бүтээсэн Михайл Клашниковыг сүүлчийн замд нь үдэх ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцлоо. Алдартай зохион бүтээгч өнгөрсөн даваа гарагт 94 насандаа таалал төгссөн юм.
  Тэрбээр Москва хотоос 1300 км-ын зайд байдаг Ижевск хот дахь гэртээ өвчний улмаас нас барсан байна. Түүний зохион бүтээсэн бууг 20-р зууны хамгийн сод бүтээл гэж нэрлэдэг бөгөөд одоо дэлхийн 100 гаруй оронд хэрэглэдэг байна.
   Михайл Клашников 2002 онд Германд айлчлахдаа "Би өөрийнхөө бүтээлээр бахархдаг ч алан хядан ажиллагаанд хэрэглэж байгаад харамсаж байна" хэмээн ярьж байжээ. Уг бууг үйлдвэрлэдэг компанийг хэдхэн хоногийн өмнө түүний нэрээр нэрлэж "Клашников Концерн" болгож өөрчлөөд байжээ. Энэ компани нь 4600 гаруй ажилчидтай юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

М.Калашников гэж бичвэл танай мэдээ таалагдлаа

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

ум маани бад мэ хум

1  |  0
Top