“Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийг Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хөтөлийн “Цемент-шохой” ХК-д хүрэлцэн очиж байгуулллагынх нь туганд Алтан гадас одонг зүүж өгсөн юм.

Ерөнхийлөгчийн зарлигт “Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрийн хамт олны олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Сэлэнгэ аймаг дахь Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenee(202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

urdnii yum buu yria ymarch bsan bayar hurgei eee

1  |  0
bmx(112.72.13.93) 2025 оны 03 сарын 13

dampuurch baisan uildveriig ene zeregt xurgesen udirdlaguudiig ni yallax bish shagnax xeregteixotol xotxoldoxshaxam nuursniixee uniig ch diilexgui ue baisaniig xotolchuud medej baigaa shuu shoovdor dargaene zeregtei bolgoson yum shuu xotolchuud medne dee

1  |  0
Top