"Монголын радио телевизийн академи"-аас санаачлан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Болор үзэг 2013" хүндэтгэлийн цэнгүүн маргааш буюу энэ сарын 28-нд 18:00 цагт "Blue sky tower"-т болно. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлчийг алдаршуулах зорилготой уг наадмын энэ жилийн шилдгийн шилдэг Гранпри бүтээлүүд доорхи төрлүүдээр тодрох аж.
1. Телевизийн шилдэг бүтээл
2. Радиогийн шилдэг бүтээл
3. Сонины шилдэг бүтээл
4. Шилдэг сайт
5. Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага
6. Шилдэг фото зураг
7. Шилдэг судлаач
Оны шилдгийн шилдэг бүтээлийг уламжлал ёсоор "Болор үзэг 2013" цом өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулах юм.
Хүндэтгэлийн цэнгүүний ерөнхий зохион байгууллагчаар "Монголын радио телевизийн акадми" ажиллаж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар "Монголын сэтгүүүлчдийн эвлэл", "Монголын хэвлэлийн хүрээлэн", "Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбоо", "Монголын сайтын холбоо", "Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо", "Монголын FM радионуудын нэгдсэн холбоо"-д ажиллаж байна. Мөн Төрийн банк хамтран ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )