Мөс цөмрөхөөс сэргийлэхийг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 28

Арванхоёрдугаар сарын сүүлийн арван хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарсан байна. Мөн жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан олон жилийн дунджаас 10-40 см нимгэн мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top