Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн цуглааныг тараав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

21 настай залуу бүсгүйн үхлийн шалтгааныг илтээр "гадны нөлөөгүй" гэж эсрэг дүгнэлт гаргасанд нь бухимдсан охид бүсгүйчүүд өнөөдөр Шүүхийн шинжилгээний өмнө цуглаан хийх тухай мэдээлэл тараад байсан билээ. Нийгмийн сүлжээгээр өчигдөр зарлагдан, зохион байгуулагдах цуглаан өнөөдөр 12.00 цагт болох байсан ч бүтэлгүйтэв.  

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дэргэд цөөн тооны эмэгтэйчүүд ирсэн байсан боловч цагдаагийн нэгэн албан хаагч ирж, Нийслэлийн цагдаагийн газрын тушаалаар энд болох цуглааныг тараахаар ирснээ мэдэгдээд, "Энэ бол хууль бус үйлдэл, шаардлагатай бол зөвшөөрөл авч хийх ёстой. Хэрэв зөвшөөрөлгүй цуглаан болсон тохиолдолд оролцсон хүмүүсийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ" хэмээн хүмүүсийг тараалаа.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч сурвалжлагчид ирсэн ч оролцохоор ирсэн хүмүүс ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэрэг алга(103.26.194.133) 2025 оны 03 сарын 13

үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн тулд мөрдөж тагнаж чагнаж хэлмэгдүүлдэг байгуулагаас зөвшөөрөл авах ёстой юу

1  |  0
Top