МХЕГ-аас “Ионсей Найрамдал” эмнэлгийг шалгаж, ноцтой зөрчлүүд илрүүлсэн учраас үйл ажиллагааг нь зогсоожээ. Эмнэлэгийн барилга 1938 онд баригдсан бөгөөд хуучирсан, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс гадна эмч, эмнэлэгтэй холбоотой нэлээдгүй зөрчил илэрсэн аж. Ийнхүү чанарын шаардлага хангаагүй учраас “Ионсей” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Энэ талаар МХЕГ-ын Эм, эмнэлэг хариуцсан хяналтын хэлтсийн байцаагч Ш.Оюунчимэгээс тодрууллаа.
-“Ионсей Найрамдал” эмнэлгээс ноцтой ямар зөрчлүүд илрэв?
-МХЕГ-аас энэ оны төлөвлөгөөнд орсоны дагуу есдүгээр сарын 30-нд Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс таван байцаагч шалгалт хийсэн. Энэ шалгалтаар тухайн байгууллагад 17 заалт бүхий албан шаардлага өгч мэс заслын хэсгийг хэсэгчлэн хаасан.
Наад зах нь мэс заслын хагалгааны дараа өвчтөнг 2-3 хоног ба түүнээс дээш хэдэн хоногоор хянах ёстой байдаг. Гэтэл нөхцөл байдал хангаагүй, мэс заслын дараа өвчтөнд хүндрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээг хангаж ажиллаагүй байсан.
Ийм учраас мэс заслын үйл ажиллагааг хаагаад зогсохгүй мэс заслын үндсэн эмчгүй, хөтлөгдөх бичиг хангалтгүй байсан. Мөн мэс заслын дараа заавал тухайн эмнэлэг ортой байх ёстой. Гэтэл ортой эмнэлгийн зөвшөөрөлгүй учраас үүний цаана хүний амь нас эрсдэх аюултай байсныг манай байцаагчид хяналт шалгалт хийгээд тус эмнэлгийг хаагаад байна.
-Зөвшөөрөлгүй хэрнээ яг ямар төрлийн мэс засал хийдэг байсан бэ?
-Нэлээдгүй олон хагалгаа хийдэг. Бусад орнуудад амбулторын хүрээнд дурангийн хагалгаа хийдэг гэтэл энэ эмнэлэг үүнийг мөрдөөгүй дүрэм журмыг биелүүлээгүй. “Ионсей” эмнэлгийн солонгос захирал манай улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Өөр нэг хаагдсан шалтгаан нь энэ эмнэлэг сургалтын бааз биш. Дипломын дараах тусгай зөвшөөрөл олгодог сургалт бас явагддаг. Үүнийг мөн зөрчсөн.
-“Ионсей” эмнэлгийн удирдлагын зүгээс зөрчил, дутагдлаа хэрхэн хүлээж авч байна вэ?
-Ямар ч байсан тавьсан шаардлагыг хүлээж аваад гарын үсэг зурсан. Гэхдээ албан шаардлагыг хүлээж авчихаад шийдвэрлэж ажиллах тал дээр хангалтгүй байгаа. Бид нар танай эмнэлгээс ийм зөрчил илэрсэн одоо та нар ийм зүйл хий гэсэн байхад хариу гэж хэлбэрийн төдий зүйл өгсөн.
-Энэ эмнэлэгт эрхийн лецензгүй эмч ажиллаж байсан гэсэн?
-Хяналт шалгалтаас хойш “Ионсей Найрамдал” эмнэлгийн талаар манай байгууллагад хоёр гомдол ирсэн. Аравдугаар сарын 16-нд иргэн Э гомдол гаргаж долоон сая төгрөг нэхэмжилсэн. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа.
Нөгөө гомдол 15 хоногийн өмнө СХД-ийн иргэн О-аас манайд мөн гомдол ирсэн. О-аас таван настай хүү О.Х уруул, тагнайн сэтэрхийн хагалгаанд ороод биеийн байдалд хүндрээд явсан. Тэр хүүхдийн хагалгаа найман цаг үргэлжилсэн. Хагалгааг хийсэн эмч нь эмчлэх эрхийн лецензгүй солонгос хүн.
Энэ хагалгааг мэс заслын мэргэшсэн эмч мөн эмчлэх эрхийн лецензтэй хүн хийх ёстой. Энэ солонгос эмчийг ЭМШУИС-д лекц уншуулахаар авчраад тохироо нь бүрдээгүй, хагалгаанд оруулсан. Солонгос эмч хэдий мундаг эрдэмтэн, профессор байсан ч эмчлэх эрхийн лецензгүй бол хагалгаа хийх эрхгүй байдаг. Гэтэл “Ионсей” эмнэлэг тусгай зөвшөөрөл хэтрүүлэн ашиглаж хагалгаа хийх эрхгүй хүнээр хагалгаа хийлгэсэн байна.
-Шалгалт хийснээс хойш МХЕГ-т хоёр иргэн гомдол ирээд байгаа юм байна. Эмнэлгийн удирдлагын зүгээс энэ хэрэг дээр хэрхэн анхаарч ажиллана гэж байна вэ?
-Солонгос захирал нь анхаарал тавина гэсэн. Гэтэл сайтууд дээр тавиад байгаа шиг барилга байшин хуучирсан үнэн. Гэхдээ мэс заслыг тийм байдлаар хийдэггүй. Халдвар хамгааллын талаасаа зөрчилтэй зүйл бас байна. Эрчимт эмчилгээний тасаг байхгүй, хагалгаанд орсон хүн хүндрэхэд хяналт тавих боломжгүй.
Тэнд ажилладаг Ерөнхий захиралын дотоодын хяналт байхгүй учраас өнөөдөр эмнэлэгт хагалгаанд орсон хүүхэд эрүүл мэндээрээ хохироод байна. Хэдийгээр тэр хүүхэд хагалгаанд ороход эрсдэлтэй байсан ч энэ хагалгааг хийдэг газар байдаг. Гэтэл тэр хүүхэд одоо хэвтэрт орсон хараагүй болсон байгаа.
-Эмчлэх эрхийн лецензгүй солонгос эмчид ямар хариуцлага хүлээлгэх вэ. Цагдаад хандсан уу?
МХЕГ-ын байцаагчид 17 заалт бүхий албан шаардлага өгсөний 7 зүйл заалтад хариу өгч ирэх оны нэгдүгээр улиралд шийдвэрлэж ажиллана гэсэн байсан. Үүнийг биелүүлсэн гэж үзэхгүй үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулийн 10,9,8-д заасны дагуу улсын байцаагчын албан шаардлагыг хэрэгжүүлээгүй учраас үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон гэсэн үг.
Эрүүл мэндийн байгууллагад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй холбоотой ЭМЯ-аас зөвшөөрөл олгогддог. Гэтэл үүний хүрээнд тусгай зөвшөөрлөөсөө хальж үйл ажиллагаа явуулаад зогсохгүй манай улсад эмчлэх эрхийн лицензгүй солонгос эмчээр хагалгаа хийлгэж хүүхдийн биеийн байдал муудсан. Энэ шалтгаан маш ноцтой асуудал учраас энэхүү асуудлыг мөрдөн байцаах газар тавьж байна.
-“Ионсей” эмийн үйлчилгээ ямаршуу байв?
-Монгол, солонгосын хөрөнгө орууллалтай “Ионсей” эмнэлэг нь 1995 оноос нийтийн үйлчилгээтэй эмийн сан явуулж байна. Эмийн санд тавигдах стандартыг зөрчсөн. Эмийн сангийн эм нь баталгаагүй мөн эмчийн жор бичиж байгаа нь мөн стандарт хангаагүй, зохистой хэрэглээний дүгнэлт хийж зөвлөмж өгч байгаагүй гэсэн ийм зөрчил илэрсэн.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 20 )
colongoschyyd oorsdoo bool dord garaltai mortloo bidnig vzen yaddag ene d neg solongosin gar hol bna
colongosin ard tvmen doroi teneg ard tvmen zvvn omnod azin hog shaaryyd geed bysad uls vzdeggvi manai ard tvmeniig basj baigaa umaa hvvhdee vzvvleh geed manaihanionseiemnelgig zoriod hyyramch emiig ni yygad solongos geheer nyrj ynaad
Ene emneleg ank baiguulagdaad ajillaj bhdaa sain baisan sain ch emchtei baisan minii medehiin 3-4 jiliin umnuus sain emch bhgui bolson bh . Solongosuud muu Hun olontoi tiimees mongolchuudiig turshlaga bolgoj ashiglaj baisan ch bj magad terend tiim sanaa bii shuu bitgii gaihaarai. Bi odoo solongost ajillaj amidarch bgaa Hun edniig sain medne.
Ene emneleg ank baiguulagdaad ajillaj bhdaa sain baisan sain ch emchtei baisan minii medehiin 3-4 jiliin umnuus sain emch bhgui bolson bh . Solongosuud muu Hun olontoi tiimees mongolchuudiig turshlaga bolgoj ashiglaj baisan ch bj magad terend tiim sanaa bii shuu bitgii gaihaarai. Bi odoo solongost ajillaj amidarch bgaa Hun edniig sain medne.
Япон цэргий шээснүүд монголоос зайл.боовыг нь тастаж аманд нь хий. тэгвэл шударга.
Энэ эмнэлэгийн цаана ямар улс төрч байдгийг илрүүлэх хэрэгтэй. Ямар нэг том хүний оролцоо байж байж л ингэж зөвшөөрөлгүй явж байгаа. Жирийн биднийг жаахан юм хийе гэхэд л яаж сүр болдог билээ дээ. хүмүүс сүүлийн үед их ам муутай болсон байсан шүү. Их сайн шалгах хэрэгтэй. тэгж байгаад чимээгүй болчихвол томчууд нүглээ нуужээ гэж бодох хэрэгтэй
энэ оюунчимэг гэдэг байцаагч шудрага хүн бна. Энэ эмнэлэгт маш их нуун дарагдуулсан но бий дээ. ерөөсөө илэрдэггүй бсан юм.
jiremsen bhdaa exo-d haruulsan chini huuhed chini neg boorgui bn gjbilee. yamar ih setgel zuin tsochirold oruulsan geech. ter dor ni monhbaatar emch-d uzuulj bsn. odoo huu maani 4 nastai 2 boortei eruul l bn daa, ternees hoish unen durgui bolson ene emnelegt
Manai emnelgvvd bvr ch aimshgiin barilga baishind deerees ni mash muu vilchilgeetei bvr l doloon dorshdee. Yamarch soyolgvi bvdvvleg aimshig aimshig
хүчтэй эм бичиж өгөөд нялх хүүхэд харшилтай болгож байсан эмнэлэг дээ.
Солонгост зөвшөөрсөн эм, эмчилгээ хийдэг биз дээ. мушгиж гуйвуулахдаа мэргэжлийн хяналтынхан гарамгай ш дээ. юу гэж монголын элий балай дүрэм журамд захирагдах вэ. Ионсей сайн эмнэлэг.
Erthen shalgaj baihgui yasan balai um be,jor nistandart hangaagui gedeg chini yu gesen ug ve,bid tegeed dandaa buruu em hereglesen bolj bn u barag 20 jiliin daraa shalgaad baihdaa yadag manguunuud ve
untei ch gesen hurdan shuurhai uzej ugdugsun.Burhan mini.