Шинэ жилийг угтсан олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн цэнгүүн билээ. Тэгвэл он солигдох мөчийг Чингэсийн талбайд угтсан иргэд гэртээ хэрхэн харих тал дээр санаа зовох зүйлгүй аж. Автобус баазуудын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснууд Чингэсийн талбайн гурван талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас зохиоцуулжээ. Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь Чингэсийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингэсийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос иргэдэд үйлчлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )