Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бялууны тав, нийтийн хоолны долоо, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 аж ахуйн нэгжид шалгалт хийлээ.
Худалдааны газруудад бүтээгдэхүүний шошгын шаардлага хангахгүй Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа бол бялууны хувьд үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавих, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцганд савлах, мөн хаяг байршил тодорхой бус байх зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.
Иймээс ард иргэдэд сэрэмжлүүлэн хэлэхэд хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүмүүсийн сайн мэдэх салют буюу приотехикийн хэрэгслийг худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Луйварчин хульхи хувийн хэвшлийнхэн гэжашиг л олж байвал хувийнханд чухал ашиг оруулж байгаа ард иргэд яаж хохирох нь хамаагуй гэж байгаа Луйварчинулстор =хохирогч ард иргэдээ гэж