Хүйтэрсний улмаас 27 хүн амиа алдав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

АНУ-ын зүүн хойд хэсэг, Канадын зүүн өмнөд нутагт эрс хүйтэрснээс 500 гаруй мянган өрх цахилгаангүй болсон тухай "ВВС" агентлаг мэдээллээ.

Канадын Онтарио мужийн ажилтнууд "Торонто хотод Зул сарын баяраар 72 мянган иргэн цахилгаангүй байсан" гэжээ. Цаг агаар хүйтэрснээс болж 27 хүн амиа алджээ. Хүйтэрснээс гадна цахилгаан тасарсан учир иргэд хийн цахилгаан үүсгүүр ажиллуулж, пийшинд гал түлснээс утаа болон хийд угаартах нь ихэссэн байна. Түүнчлэн зам халтиргаатай болсноос автын ослоор зарим иргэн амиа алджээ. АНУ-ын Мэнээс, Мичиган муж хүртэл цаг агаар хүндэрч эхэлжээ. Торонто, Монтреал, Оттава, Нью-Йорк хотуудын тээвэр саатсан гэнэ. Канадын цаг уурч Дэвид Филиппис энэ долоо хоногийн эхээр, мөснөөс болж цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулсан аж. Канадын Цаг агаарын албанаас ирэх долоо хоногийн эхний өдрүүд хүртэл цаг агаар хасах хэмтэй байх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naadah chin hamaagui(202.170.70.16) 2025 оны 03 сарын 13

naadah chin hamaagui, manai eh orond bidnii ah duu hichneen monol hun ajil turulgui, hool undgui, hagarhai tsoorhoi huvtsastai daarch hurch zovj baigaa tuhai bich dee

1  |  0
Top