Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд амьдардаг Б.Түвшинтөгс нь 2013 оны07 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч М.Болормааг 18 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар амь насыг нь хохироосон билээ.
Уг хэрэгт аймгийн прокурор А.Аварзэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сум дундын шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүхээсБ.Түвшинтөгсөд дээрхи зүйл ангиар 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр энэ сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )